Манай компанийн талаарх мэдээлэл болон үйл ажиллагааг танилцуулж байна.

Компанийн танилцуулга
“AIRMAN ” Inc., вэб хуудсыг үзэж байгаа таньд баярлалаа.

2000 оны 11 сард үүд хаалгаа нээсэн манай компани онгоц буудлын үйлчилгээ, газрын үйлчилгээ, эмчилгээний аялал жуулчлал, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Биднийг үргэлж дэмжиж урамшуулсаар ирсэн үйлчлүүлэгч та бүхэнд талархалаа илэрхийлэхийн ялдамд, 20 жил хуримтлуулсан туршлага, чадвартаа суурилан илүү тухтай, чанартай үйлчилгээ үзүүлж сэтгэл ханамжийн баталгаа өгдөг байгууллага болохын тулд улам илүү хичээх болно.

  • Байгууллагын нэр: Airman LLC
  • Захирал: Ким Пён Сү
  • Байгуулагдсан огноо: 2000он 11сар 24өдөр
  • Хаяг: Rm., 20205 Passenger Terminal 1, 272 Gonghang-Ro, Jung-Gu, Incheon, Korea
CEO мэндчилгээ
ceo
김평수
대표이사
Сайн байцгаана уу? Манай “AIRMAN ” компани нь 2000 оны 11сард байгуулагдаж АНУ-ын Atlas Air нислэгийн компанийн GSA буюу ерөнхий борлуулагч агентлаг болж байсан билээ. Онгоц буудалд түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж үйл ажиллагаагаа тэлсээр 20 жилийн нүүрийг үзжээ. Өнөөдрийг хүртэл биднийг дэмжиж туслаж ирсэн харилцагч байгууллага болон үйлчлүүлэгч та бүхэндээ талархлаа илэрхийлье. Бид онгоц буудалд түшиглэсэн олон төрлийн ажлыг гүйцэтгэж, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд хичээнгүйлэн ажилласаар ирсэн билээ. Цаашид дараагийн 20 жилээ төлөвлөж, үйлчилгээгээ илүү системтэй болгон чанарыг сайжруулан, high-end үйлчилгээ үзүүлж харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно.
Баярлалаа
sign

Захирал Ким Пён Сү

Компанийн түүхэн замнал
Гэрчилгээ
  • Агаарын хөлгийн газрын үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээ
  • Гадаад өвчтөн урих бүртгэлийн гэрчилгээ
  • Инчон хотын шилдэг аялал жуулчлалын байгууллагын гэрчилгээ
  • БНСУ-ын хууль зүйн яамны шилдэг эмчилгээний аялал жуулчлалын байгууллагын гэрчилгээ
  • Аялал жуулчлалын байгууллагын гэрчилгээ
  • Инчон хотын гадаад иргэдэд зориулсан эмчилгээний аялал жуулчлалын бодлого зохицуулалтын хорооны гишүүний итгэмжлэл (Ким Пён Сү захирал, 2019он)
  • Инчон хотын захиргаа болон Airman компанийн Монгол салбар эрүүл мэнд болон эмчилгээний аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг үйлдсэн. (2018 он)
  • NICE зээлжих зэрэглэл тогтоох байгууллагаас A+ үнэлгээ авсан (2018-2019)
Алсын хараа
  • Алсын хараа (VISION)   бүх үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн байгууллага болох
  • Эрхэм зорилго (MISSION)   Аз жаргалтай эрүүл амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах.
  • Үнэт зүйл (VALUE)   Хялбар, мэргэжлийн, найдвартай, аюулгүй үйлчилгээгээр харилцагчиддаа сэтгэл ханамж өгөх.
airman_비전_en